ХДХВ гэж юу вэ?

ХДХВ нь хүний ​​дархлал хомсдолын вирус (Human Immunodeficiency Virus) бөгөөд хүний ​​дархлааг аажмаар дарангуйлж устгадаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг чех хэлээр “HIV pozitivní” буюу ХДХВ-ийн халдвартай, эерэг гэж оношилдог. Уг вирус нь хүний ​​​​биеийн дархлааг хянах тодорхой бүлэг цусны цагаан эс болон Т-лимфоцитуудын тодорхой бүлэгт халдаж, тэдгээр эсийн дотор үржих бөгөөд вирусний нуклейн хүчил (РНХ) нь эсийн ДНХ-ийн бүтцэд нөлөөлж (эсийн ДНХ-д нэгддэг) эсийн үйл ажиллагааг алдагдуулж улмаар устгана. ХДХВ-ийн халдвартай хүн  насан туршдаа халдвар тээгч болдог байна.

ДОХ гэж юу вэ?

Халдвартай хүний ​​бие дэх Т-лимфоцитын тоо буурах тусам дархлаа нь мэдэгдэхүйц унаж улмаар ДОХ өвчин үүсч халдвар даамжирч хүндрэх магадлал эрс өсдөг. AIDSгэсэнтовчилсон үг нь ДОХ буюу дархлалын олдмол хомсдол (AIDS – Aquired Immune Deficiency Syndrome) гэсэн үг ажээ.