STI

STI – Sexually transmitted infection = Бэлгийн замаар дамжих халдвар

ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Хэрэв эрсдэлтэй бэлгийн харилцаанд мөн амаар хавьталд орсон бол, ер нь бэлгийн харьцаанд орохдоо эрсдэл үүсгэхгүй байх талаар бодож үзээгүй эсвэл үздэггүй бол эрүүл мэнддээ анхаарна уу. Бэлгийн замын халдвар авсан байж болзошгүй, дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн бол бэлгийн хавьталд орохоос зайлсхийж, халдвар тараахгүйн тулд Арьс өнгөний эмчид яаралтай үзүүлж түүний өгсөн зөвлөгөөг баримтлана уу.

Эрсдэлтэй хавьтлын дараа 2-14 хоногт шээх үед өвдөх, хорсох, шээсний сүв болон үтрээнээс цагаан шараас ногоон шаргал өнгөтэй шүүрэл гарах, шулуун гэдэсний амсар загатнах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл та халдвар авсан байж болзошгүй юм. Анхааруулга – заг хүйтэн өвчний далд хэлбэрийн үед шинж тэмдэг илрэхгүй байж болох бөгөөд эмчлүүлэхгүй байх нь үргүйдэл зэрэг янз бүрийн хүндрэл үүсгэнэ. Тиймээс эрсдэлтэй бэлгийн харьцааны дараа арьс өнгөний эмчид үзүүлэх нь зүйтэй.

Бэлэг эрхтэн, шулуун гэдэс, аман дотор улаан толбо эсвэл батга шиг зүйл гарч, өвдөлтгүй шалбархай байснаа шархлаа болон хувирч, хамгийн ойрхон тунгалагийн зангилаа тэмтрэгдэхүйц томорч, халуурах эсвэл хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсноос хойш 9-12 долоо хоногийн дараа цээж, гар, хөлөн дээр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл тэмбүү өвчний халдвар авсан байж болзошгүй. Анхааруулга – Тэмбүү өвчин өвдөлт, хөндүүр, зовиургүй байж болно.

Оношлогдоогүй, эмчлэгдээгүй тэмбүү нь олон жилийн туршид төв мэдрэлийн систем, захын мэдрэл, зүрх, судас, яс, арьс зэрэгт ноцтой хүндрэл үүсгэдэг. Жирэмсний үед урагт халдварлаж улмаар зулбах эсвэл төрлөхийн олон тооны хавсарсан гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй.

Шээх үед өвдөж, заримдаа шээсний сүв, үтрээнээс шингэн шүүрэл гарвал та хламиди өвчний халдвар авсан байж болох юм. Анхааруулга – хламидийн халдварын 70% нь шинж тэмдэггүй байдаг. Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд үе мөчний асуудал, савны гадуурх жирэмслэлт, үргүйдэл зэрэг янз бүрийн хүндрэл үүсэж болно. Уг халдвар нь бэлгийн замаар дамжих хамгийн түгээмэл халдвар юм.

Хэрэв бэлэг эрхтэн загатнах, тээрхий болон/эсвэл тээрхийн арьс улайх, үтрээ хорсох, бэлэг эрхтнээс өтгөн цагаан шүүрэл гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл та мөөгөнцрийн халдвар авсан байж болох юм.

Энэ нь бэлэг эрхтэн, шулуун гэдэсний салст бүрхэвч загатнах шалтгаан болдог тахианы залаа эвсэл цэцэгт байцаа мэт жижиг ургацаг юм. Анхааруулга – зарим төрлийн ХПВ (хүний папиллома/хөхөнцөр вирус) нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг. Мөн эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдэд (ЭБЭ) шулуун гэдэсний хорт хавдар үүсэх шалтгаан болох бөгөөд сүүлийн үед мөн амны хөндийн хорт хавдрын шалтгаан болдог гэж үзэж байна.

Бэлэг эрхтэн, шулуун гэдэсний амсар эсвэл аманд цэврүү гарч удалгүй өвдөлттэй шарх болж хувирвал та хомхой – герпесийн халдвар авсан байж болно. Анхааруулга – хүний биеийн дархлаа суларсан үед өвчин болж сэдэрч эргэж гарч ирдэг. Уг халдвар эхээс хүүхдэд дамжсан тохиолдолд нярай хүүхдэд ноцтой аюул учирч болзошгүй.

Эрсдэлтэй бэлгийн хавьталд орсноос хойш 2-6 долоо хоногийн дараа халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, хамар залгиурын үрэвсэл, тунгалагийн зангилаа хавдах болон их бие, нуруун дээр тууралт гарвал энэ нь ХДХВ -ийн цочмог халдвар, олон жилийн дараа дархлааны системийн дутагдалд хүргэх – ДОХ өвчний халдвар байж болно. Анхааруулга – ХДХВ-ийн халдвар ямар ч шинж тэмдэггүй байх бөгөөд илрэхгүй байж болно, энэ тохиолдолд халдварыг зөвхөн ХДХВ -ийн лабораторийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой (ХДХВ-ийн шинжилгээ).